Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн заавар
Тав. Албан татварын хөнгөлөлт
5.1. Хуулийн 24 дүгээр зүйлд заасан хөнгөлөлтийг дараахь байдлаар эдлүүлнэ. Үүнд:
5.1.1. Хуулийн 24.1 болон 24.5-д заасан хөнгөлөлтийг тооцохдоо төлбөл зохих албан татвараас хасч;
5.1.2. Хуулийн 24.6, 24.7-д заасан хөнгөлөлтийг тооцохдоо сургалтын төлбөрийн хэмжээг тухайн жилийн албан татвар ногдох орлогоос хасч.
5.2. Хуулийн 24.1-д заасан хөнгөлөлтийг эдлүүлэхдээ Хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 6-д заасан орлогын дүнгээс тус тус Нийгмийн даатгалын хуулийн дагуу төлсөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хассан орлогын дүнд 10%-иар албан татвар ногдуулж сар бүр төлбөл зохих албан татвараас 7000 төгрөг хасч хөнгөлөлт үзүүлнэ.
5.3. Хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасан орлогод 10%-иар албан татвар ногдуулах бөгөөд төлбөл зохих албан татварын дүнгээс сард 7000 төгрөг хасч тооцохгүй зөвхөн татварын жилийн эцэст “Хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудас”-аар тооцоо хийж 84000 төгрөгийн хөнгөлөлт эдлүүлнэ.
5.4. Татварын алба Хуулийн-ийн 24 дугаар зүйлийн 6-д заасан хөнгөлөлтийг эдлүүлэхдээ албан татвар төлөгчөөс ирүүлсэн дараах баримтыг үндэслэнэ. Үүнд:
5.4.1. Бичгээр гаргасан хүсэлт;
5.4.2. Тухайн оюутныг төрсөн буюу үрчилсэн хүүхэд гэдгийг нотлох баримт;
5.4.3. Оюутны сургуулийн тодорхойлолт;
5.4.4. Эцэг, эхээс хүүхдийнхээ сургалтын төлбөр төлсөн тухай орлогын баримт;
5.4.5. Оюутны “Иргэний үнэмлэх”-ийн баталгаажсан хуулбар.
5.5. Татварын алба Хуулийн-ийн 24 дугаар зүйлийн 7-д заасан хөнгөлөлтийг эдлүүлэхдээ албан татвар төлөгчөөс ирүүлсэн дараах баримтыг үндэслэнэ. Үүнд:
5.5.1. Бичгээр гаргасан хүсэлт;
5.5.2. Тухайн байгууллагад хөдөлмөр эрхэлдэг болохыг нотлох тодорхойлолт /хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд шаардлагагүй/;
5.5.3. Оюутны сургуулийн тодорхойлолт;
5.5.4. Сургалтын төлбөр төлсөн тухай орлогын баримт;
5.5.5. Оюутны цалингийн тодорхойлолт /хувираа хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд Татварын албатай тооцоо хийсэн баримт/;
5.5.6. Оюутны “Иргэний үнэмлэх”-ийн баталгаажсан хуулбар.
Лавлах утас: (0976) 11-324647 /Татварын ерөнхий газар/
И-мэйл: tcc@mta.mn
www.mta.mn
No comments:
Post a Comment