Тэмцэл ялалт нь гагцхүү тэвчээртэй хүний талд л байна
Showing posts with label Удирдамж. Show all posts
Showing posts with label Удирдамж. Show all posts

Thursday, December 6, 2012

Нээлттэй хэлэлцүүлэг


Батлав:Сургалт хариуцсан дэд захирал............../Ph.D.Ч.Нарангэрэл/                                                  

            
ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛ-БИДНИЙ НҮДЭЭР
Нээлттэй хэлэлцүүлэг
Үндэслэл: Улс орны цаашдын хөгжил дэвшил нь оюутан залуусын боловсрол, мэдлэг, нийгмийн идэвхи, удирдан зохион байгуулах чадвар дээр тулгууралдаг билээ.
Иймээс бид ТДС-д суралцдаг оюутан залуусын дунд бусдыгаа удирдан зохион байгуулж, манлайлах чадвартай, авъяаслаг, оюунлаг оюутан залуусыг нээн илрүүлэх, залуусын эх оронч сэтгэлгээг хөгжүүлж улс орны хөгжилд хувь нэмэр оруулахын тулд энэхүү нэг хамт олон болгох үүднээс зохион байгуулж байна
Зорилго: 2-р семистирт оюутнуудын сургалт, хүмүүжилийг дээшлүүлэх.Оюутны цааш цаашдын баг хамт олоны ажилгаагаа сайжруулж удирдан зохион байгуулж  сурахад нь тус болоход оршино.
Хөтөлбөрийг хамрах хүрээ.
     Технологийн дээд сургуулийн 1-3р курсын оюутнууд болно.
Хаана зохион байгуулагдах.
ТДС-ийн “А” байрны 120 тоотод 2012.12.07-ны 15:30-аас болно. Оюутнууд багаар оролцох ба нэг баг 6 гишүүнтэй байна.
Хэлэлцэх асуудал
-       Чанартай байгууллага /сургуулийн удирдлага/
-       Өглөөний цай /оюутны эрүүл мэнд/
-       Манай гэр миний сургууль /сургалтын орчин, анги танхим/
-       Бие хүний төлөвшил /хүмүүжил/
-       Сургалт бидний ирээдүй /сургалтын үйл ажиллагаа/
-       Бага зардлаар их ашиг /менежментийн асуудал/





СУУРЬ БОЛОВСРОЛЫН ТЭНХИМ
ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ХОЛБОО

Friday, November 23, 2012

Гар бөмбөгийн тэмцээн

Батлав: Сургалтын менежер……………………………… /М.Ууганцэцэг/
      “Технологийн дээд сургууль” – ийн
“Гар бөмбөг ”тэмцээний
Удирдамж
1.   Уриа: Тэмцэл ялалт нь гагцхүү сэтгэлийн тэнхээтэй хүний талд л байна.
2. Зорилго: Оюутан залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлж, гар бөмбөгөөр хичээллэх сонирхолтой оюутан залуучуудыг дэмжин хүч чадал, ур чадварыг нь уралдуулан урамшуулахад оршино.
3. Зохион байгуулагч: “Технологийн дээд сургууль” – ийн Оюутны Холбоо
4. Хамрах хүрээ: Технологийн дээд сургуулийн нийт оюутнууд
5. Хаана: ТДС-ийн “Б” байрны спорт зааланд
6. Хэзээ: 2012 оны 12сарын 01 – нд 09 цагт эхэлнэ.
7. Шагнал:  “Шилжин явах цом” эрэгтэй багаа дагана.
8. Эрэгтэй баг
                    1 байр: Өргөмжлөл, Алтан Медаль, Мөнгөн шагнал
                     2 байр: Өргөмжлөл, Мөнгөн Медаль, Мөнгөн шагнал
                    3 байр: Өргөмжлөл, Хүрэл Медаль, Мөнгөн шагнал
9. Эмэгтэй баг
                    1 байр: Өргөмжлөл, Алтан Медаль, Мөнгөн шагнал
                    2 байр: Өргөмжлөл, Мөнгөн Медаль, Мөнгөн шагнал                                                          
                    3 байр: Өргөмжлөл, Хүрэл Медаль, Мөнгөн шагнал        
     10. Шилдэг тоглогч
                    Эрэгтэй: Өргөмжлөл, Мөнгөн шагнал
                    Эмэгтэй: Өргөмжлөл, Мөнгөн шагнал
 Техникийн зөвлөгөөн:  2012 .11 .29– ны 14.40 цагт  Оюутны холбооны № 118 тоот өрөөнд   явагдана.
    Жич:
  •  Оролцох багийн тооноос хамааран тоглолтын журмыг 2012.11.29 – нд гаргана.
  •  Багийн гишүүд бүгд өмсгөлтэй, өмсгөл бүр дугаартай байна.
  •  Багийн мэдүүлэг болон мандатны хураамжийг багийн ахлагч нар техникийн зөвлөгөөнөөс өмнө бүрдүүлсэн байх
  •   Зөрчил гаргасан ангийг шууд тоглолтоос гаргах арга хэмжээ авна.
 Удирдамж зохиосон :…………………….. ОХ – ны  Нарийн бичиг / Б.Болор-Эрдэнэ/

Monday, October 22, 2012

Урлагийн бага наадам


               Батлав: Сургалтын менежер……………………………… .Ууганцэцэг/

“Технологийн дээд сургууль” – ийн
“Урлагийн бага наадам”-ын
Удирдамж

  1. Уриа: Тэмцэл ялалт нь гагцхүү сэтгэлийн тэнхээтэй хүний талд л байна.
  2. Зорилго: Оюутан залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлж,  ур чадварыг нь уралдуулан урамшуулахад оршино.
  3. Зохион байгуулагч: “Технологийн дээд сургууль” – ийн Оюутны Холбоо
  4. Хамрах хүрээ: Технологийн дээд сургуулийн нийт оюутнууд
  5. Хаана: Технологийн Дээд Сургуулийн “Соёлын танхим”-д
  6. Хэзээ: 2012 оны 11 сарын 17 – ний 09 цагт эхэлнэ.
  7. Шагнал:
Ø  Анги хамт олноор нь:
                                        1. байр: Өргөмжлөл, , Мөнгөн шагнал
                                        2. байр: Өргөмжлөл, , Мөнгөн шагнал
                                        3. байр: Өргөмжлөл, , Мөнгөн шагнал
Ø  Шилдэг үзүүлбэр
                                        4.  Өргөмжлөл, ,  Мөнгөн шагнал

 Жич:
ü  Оролцох багууд 2012.11.16 өдөр гэхэд оюутны холбоонд мэдээллээ өгөх.
ü  Цаг баримтлах .
ü  Оролцох ангиуд хувийн бэлтгэлээ сайн хангасан байх.
ü  Ангиудын ирц, хувцаслалт, тайзны соёл, зохион байгуулалт зэргийг давхар дүгнэнэ.
ü  Хөтөлбөрийн агуулгыг хавсаргасан болно.



 Удирдамж зохиосон :…………………………….. ОХ – ны  Нарийн бичиг  / Б.Болор-Эрдэнэ /





                                 Урлагийн үзлэгийн хөтөлбөр

1.    Мэндчилгээ / Анги бүр өөрийн уриатай байх/
2. Гоцлол дуу                               
                              -Зохиолын дуу
                                  - Эстрад болон рок поп дуу
                                  - Гадаад дуу
                                  - R&B, Альтирнатив,Hip hop зэрэг бусад төрлөөр
3.    Язгуур урлаг
                        -Монгол үндэстний хөгжмийн зэмсэг
                                              /Морин хуур, Ятга, Ёочир, Лимбэ гэх мэт/
                                 -Олон улс үндэстний хөгжмийн зэмсэг
                                            /Гитар, Бөмбөр, Даралтат хөгжим гэх мэт/
-         Авиа эгшиг
      / Хөөмий, Исгэрээ, Beat box /
4.   Бүжиг
                           -Монгол үндэстний болон олон улс үндэстний бүжиг
                               -Хамтлаг болон чөлөөт бүжиг
                               -Цэнгээт болон латин америк бүжиг
5.   Гэрийн даалгавар  /Жүжигчилсэн тоглолт сэдэв чөлөөтэй/
6. Дуэт болон Хамтлаг дуу
                            -Зохиолын дуу
                                - Эстрад болон рок поп дуу
                                - Гадаад дуу
                                - R&B, Альтирнатив,Hip hop зэрэг бусад төрлөөр

Дээрх хөтөлбөрийн агуулга тус бүрийн төрлүүдээс сонголтоо хийн өрсөлдөж болно

Та бүхэнд амжилт хүсье

Оюутны холбоо
                                                                2012.10.22


Удирдамж зохиосон :…………………………….. ОХ – ны  Нарийн бичиг  / Б.Болор-Эрдэнэ /