Тэмцэл ялалт нь гагцхүү тэвчээртэй хүний талд л байна
Showing posts with label Тайлан. Show all posts
Showing posts with label Тайлан. Show all posts

Friday, December 21, 2012

2012-2013 оны хичээлийн жилийн ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ-ийн “Шинэ жилийн үдэшлэг”-ний тайлан




ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ-ийн “ Шинэ жилийн үдэшлэг” нь  2012.12.18-ний 1600-2000 цагийн хооронд LEADERS night club-д амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд тус сургуулийн 1-5-р курсийн нийт 400 оюутан оролцсон.  Шинэ жилийн үдэшлэгт тус сургуулийн захирал Б.Барамсай, сургалт ЭШ хариуцсан дэд захирал Ч.Нарангэрэл, сургалтын албаны ажилтан М.Ууганцэцэг, Монголын оюутны холбооны гадаад харилцаа хариуцсан гишүүн н.Миеэгомбо  нар уригдаж ирсэн. Урилгаар Far away хамтлаг ая дуугаа өргөж, өвлийн өвгөн аав ирсэн.
Уг арга хэмжээг нээж тус сургуулийн захирал Б.Барамсай үг хэлсэн. ХҮТЭА-1а ангийн оюутан Эрдэнэтуяа, ХҮТЭА-1б ангийн оюутан Ганбаяр нар ая дуугаа өргөн барьсан.
Монголын оюутны холбооны нэрэмжит “Манлайлагч оютан” алтан медалиар ХТИ-4а ангийн оюутан Г.Өнөржаргал, ХҮТЭА-4а ангийн оюутан П.Саруулзаяа нар энгэрээ мялаалаа.
Сургуулийн оны тэргүүний ангиар ХҮТЭА-2а , оны тэргүүний оюутнаар ХТИ-3а ангийн оюутан А.Бямбасүрэн шалгарсан.
Үйл ажиллагаа 2000 цаг гэхэд дуусч хэрэг зөрчилгүй тарсан.

Monday, December 3, 2012

“ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ”-ийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тайлан


         2012оны 12сарын 01ны өдөр буюу бямба гарагт ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ”-ийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 1000-2100  цагийн хооронд “ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ”-ийн А байрны спорт зааланд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнийг нээж тус сургуулийн оюутны холбооны тэргүүн А.Баттуяа үг хэлсэн.
Тус тэмцээнийг ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ-ийн багш Батсайхан, Бат-очир, Адъяасүрэн нар шүүсэн
Уг тэмцээнд:
Эрэгтэй:
ХҮҮТ-1А, ХҮҮТ-2А, ХҮТЭА-2А,  КПХ-1А, ХМА-1А, ХМА-2А, ХМА-2Б, ЗБЗГУ-3А, ХҮТЭА-1Б
Эмэгтэй: ХҮҮТ-1А, ХҮҮТ-2А , ХҮТЭА-1А, ХҮТЭА-2А, ХҮТЭА-1Б, ХТИ-1А, КПХ-1А, ХҮТЭА-3А, ХТИ-2Б ангиуд оролцсоноос
Эрэгтэй: Алтан медаль, өргөмжлөл, шилжин явах цомын эзнээр ХМА-2Б
                Мөнгөн медаль, өргөмжлөлийн эзнээр ХМА-1А
                Хүрэл медаль, өргөмжлөлийн эзнээр ХҮТЭА-1Б
                Шилдэг тоглогчоор ХМА-2Б ангийн оюутан Б.Ганхуяг
Эмэгтэй: Алтан медаль, өргөмжлөлийн эзнээр ХҮҮТ-2А
                Мөнгөн медаль, өргөмжлөлийн эзнээр ХҮТЭА-1Б
                Хүрэл медаль, өргөмжлөлийн эзнээр ХҮТЭА-3А
                Шилдэг тоглогчоор ХҮҮТ-2А ангийн оюутан Г.Байгаль нар тодорлоо.


Тайлан гаргасан:....................../ОХ-ны гишүүн О.Мягмаржав/

Wednesday, November 28, 2012

Технологийн Дээд Сургуулийн “Урлагийн Бага Наадам”-ын тайлан


  
  Технологийн Дээд Сургуулийн “Урлагийн Бага Наадам”  нь тус сургуулийн “Б” байрны Соёлын танхимд 2012.11.24-ны 1100 цагаас эхэлсэн. Тус наадамд: ХҮҮТ-1А
                                                                                                   ХТИ-1А
                                                                                                   КПХ-1А
                                                                                                   ХМА-2А
                                                                                                   ХҮТЭА-1А
                                                                                                   ХТИ-2Б ангиуд тус тус оролцсон.
Тус наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд: О.Жавзансүрэн /ХҮМ тэнхимийн багш/
                                                                      М.Ууганцэцэг/ Сургалт хариуцсан ажилтан/
                                                                      А.Баттуяа /ОХ-ны тэргүүн/ нар байсан.
Шүүгчдийн нийлбэр дүнгээр: ХҮҮТ-1А-232 оноо
                                                     ХТИ-1А-172 оноо
                                                     КПХ-1А-245 оноо
                                                     ХМА-2А-253 оноо
                                                    ХҮТЭА-1А-260 оноо
                                                    ХТИ-2Б-235 оноо авч
1-р байр: ХҮТЭА-1А
2-р байр: ХМА-2А
3-р байр: КПХ-1А
Шилдэг үзүүлбэр: ХҮТЭА1а ангийн оюутан Эрдэнэтуяа /Гоцлол дуу/ шалгарсан.
Урлагийн бага наадам 1500 цаг гэхэд ямар нэгэн асуудал, зөрчилгүй дууссан.