Тэмцэл ялалт нь гагцхүү тэвчээртэй хүний талд л байна

Friday, January 18, 2013

МТА-аас оюутны сургалтын төлбөрийн 10%ийг буцаан олгох тухай


Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн заавар


Тав. Албан татварын хөнгөлөлт

5.1. Хуулийн 24 дүгээр зүйлд заасан хөнгөлөлтийг дараахь байдлаар эдлүүлнэ. Үүнд: 

5.1.1.    Хуулийн 24.1 болон 24.5-д заасан хөнгөлөлтийг тооцохдоо төлбөл зохих албан татвараас хасч;
5.1.2.    Хуулийн 24.6, 24.7-д заасан хөнгөлөлтийг тооцохдоо сургалтын төлбөрийн хэмжээг тухайн жилийн албан татвар ногдох орлогоос хасч.  

5.2. Хуулийн 24.1-д заасан хөнгөлөлтийг эдлүүлэхдээ Хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 6-д заасан орлогын дүнгээс тус тус Нийгмийн даатгалын хуулийн дагуу төлсөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хассан орлогын дүнд 10%-иар  албан татвар ногдуулж сар бүр төлбөл зохих албан татвараас 7000 төгрөг хасч хөнгөлөлт үзүүлнэ.

5.3. Хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасан орлогод 10%-иар албан татвар ногдуулах бөгөөд төлбөл зохих албан татварын дүнгээс сард 7000 төгрөг хасч тооцохгүй зөвхөн татварын жилийн эцэст “Хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудас”-аар тооцоо хийж  84000 төгрөгийн хөнгөлөлт эдлүүлнэ.

5.4. Татварын алба Хуулийн-ийн 24 дугаар зүйлийн 6-д заасан хөнгөлөлтийг эдлүүлэхдээ албан татвар төлөгчөөс ирүүлсэн дараах баримтыг үндэслэнэ. Үүнд:
5.4.1.    Бичгээр гаргасан хүсэлт;
5.4.2.    Тухайн оюутныг төрсөн буюу үрчилсэн хүүхэд гэдгийг нотлох баримт;
5.4.3.    Оюутны сургуулийн тодорхойлолт;
5.4.4.    Эцэг, эхээс хүүхдийнхээ сургалтын төлбөр  төлсөн тухай орлогын баримт;
5.4.5.    Оюутны “Иргэний үнэмлэх”-ийн баталгаажсан хуулбар.

5.5. Татварын алба Хуулийн-ийн 24 дугаар зүйлийн 7-д заасан хөнгөлөлтийг эдлүүлэхдээ албан татвар төлөгчөөс ирүүлсэн дараах баримтыг үндэслэнэ. Үүнд:
5.5.1.    Бичгээр гаргасан хүсэлт;
5.5.2.    Тухайн байгууллагад хөдөлмөр эрхэлдэг болохыг нотлох тодорхойлолт /хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд шаардлагагүй/;
5.5.3.    Оюутны сургуулийн тодорхойлолт;
5.5.4.    Сургалтын төлбөр  төлсөн тухай орлогын баримт;
5.5.5.    Оюутны цалингийн тодорхойлолт /хувираа хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд Татварын албатай тооцоо хийсэн баримт/;
5.5.6.    Оюутны “Иргэний үнэмлэх”-ийн баталгаажсан хуулбар.

Лавлах утас: (0976) 11-324647 /Татварын ерөнхий газар/
И-мэйл: tcc@mta.mn
www.mta.mn

Friday, December 21, 2012

2012-2013 оны хичээлийн жилийн ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ-ийн “Шинэ жилийн үдэшлэг”-ний тайлан




ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ-ийн “ Шинэ жилийн үдэшлэг” нь  2012.12.18-ний 1600-2000 цагийн хооронд LEADERS night club-д амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд тус сургуулийн 1-5-р курсийн нийт 400 оюутан оролцсон.  Шинэ жилийн үдэшлэгт тус сургуулийн захирал Б.Барамсай, сургалт ЭШ хариуцсан дэд захирал Ч.Нарангэрэл, сургалтын албаны ажилтан М.Ууганцэцэг, Монголын оюутны холбооны гадаад харилцаа хариуцсан гишүүн н.Миеэгомбо  нар уригдаж ирсэн. Урилгаар Far away хамтлаг ая дуугаа өргөж, өвлийн өвгөн аав ирсэн.
Уг арга хэмжээг нээж тус сургуулийн захирал Б.Барамсай үг хэлсэн. ХҮТЭА-1а ангийн оюутан Эрдэнэтуяа, ХҮТЭА-1б ангийн оюутан Ганбаяр нар ая дуугаа өргөн барьсан.
Монголын оюутны холбооны нэрэмжит “Манлайлагч оютан” алтан медалиар ХТИ-4а ангийн оюутан Г.Өнөржаргал, ХҮТЭА-4а ангийн оюутан П.Саруулзаяа нар энгэрээ мялаалаа.
Сургуулийн оны тэргүүний ангиар ХҮТЭА-2а , оны тэргүүний оюутнаар ХТИ-3а ангийн оюутан А.Бямбасүрэн шалгарсан.
Үйл ажиллагаа 2000 цаг гэхэд дуусч хэрэг зөрчилгүй тарсан.

Thursday, December 6, 2012

Нээлттэй хэлэлцүүлэг


Батлав:Сургалт хариуцсан дэд захирал............../Ph.D.Ч.Нарангэрэл/                                                  

            
ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛ-БИДНИЙ НҮДЭЭР
Нээлттэй хэлэлцүүлэг
Үндэслэл: Улс орны цаашдын хөгжил дэвшил нь оюутан залуусын боловсрол, мэдлэг, нийгмийн идэвхи, удирдан зохион байгуулах чадвар дээр тулгууралдаг билээ.
Иймээс бид ТДС-д суралцдаг оюутан залуусын дунд бусдыгаа удирдан зохион байгуулж, манлайлах чадвартай, авъяаслаг, оюунлаг оюутан залуусыг нээн илрүүлэх, залуусын эх оронч сэтгэлгээг хөгжүүлж улс орны хөгжилд хувь нэмэр оруулахын тулд энэхүү нэг хамт олон болгох үүднээс зохион байгуулж байна
Зорилго: 2-р семистирт оюутнуудын сургалт, хүмүүжилийг дээшлүүлэх.Оюутны цааш цаашдын баг хамт олоны ажилгаагаа сайжруулж удирдан зохион байгуулж  сурахад нь тус болоход оршино.
Хөтөлбөрийг хамрах хүрээ.
     Технологийн дээд сургуулийн 1-3р курсын оюутнууд болно.
Хаана зохион байгуулагдах.
ТДС-ийн “А” байрны 120 тоотод 2012.12.07-ны 15:30-аас болно. Оюутнууд багаар оролцох ба нэг баг 6 гишүүнтэй байна.
Хэлэлцэх асуудал
-       Чанартай байгууллага /сургуулийн удирдлага/
-       Өглөөний цай /оюутны эрүүл мэнд/
-       Манай гэр миний сургууль /сургалтын орчин, анги танхим/
-       Бие хүний төлөвшил /хүмүүжил/
-       Сургалт бидний ирээдүй /сургалтын үйл ажиллагаа/
-       Бага зардлаар их ашиг /менежментийн асуудал/





СУУРЬ БОЛОВСРОЛЫН ТЭНХИМ
ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ХОЛБОО

Monday, December 3, 2012

“ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ”-ийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тайлан


         2012оны 12сарын 01ны өдөр буюу бямба гарагт ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ”-ийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 1000-2100  цагийн хооронд “ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ”-ийн А байрны спорт зааланд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнийг нээж тус сургуулийн оюутны холбооны тэргүүн А.Баттуяа үг хэлсэн.
Тус тэмцээнийг ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ-ийн багш Батсайхан, Бат-очир, Адъяасүрэн нар шүүсэн
Уг тэмцээнд:
Эрэгтэй:
ХҮҮТ-1А, ХҮҮТ-2А, ХҮТЭА-2А,  КПХ-1А, ХМА-1А, ХМА-2А, ХМА-2Б, ЗБЗГУ-3А, ХҮТЭА-1Б
Эмэгтэй: ХҮҮТ-1А, ХҮҮТ-2А , ХҮТЭА-1А, ХҮТЭА-2А, ХҮТЭА-1Б, ХТИ-1А, КПХ-1А, ХҮТЭА-3А, ХТИ-2Б ангиуд оролцсоноос
Эрэгтэй: Алтан медаль, өргөмжлөл, шилжин явах цомын эзнээр ХМА-2Б
                Мөнгөн медаль, өргөмжлөлийн эзнээр ХМА-1А
                Хүрэл медаль, өргөмжлөлийн эзнээр ХҮТЭА-1Б
                Шилдэг тоглогчоор ХМА-2Б ангийн оюутан Б.Ганхуяг
Эмэгтэй: Алтан медаль, өргөмжлөлийн эзнээр ХҮҮТ-2А
                Мөнгөн медаль, өргөмжлөлийн эзнээр ХҮТЭА-1Б
                Хүрэл медаль, өргөмжлөлийн эзнээр ХҮТЭА-3А
                Шилдэг тоглогчоор ХҮҮТ-2А ангийн оюутан Г.Байгаль нар тодорлоо.


Тайлан гаргасан:....................../ОХ-ны гишүүн О.Мягмаржав/