Тэмцэл ялалт нь гагцхүү тэвчээртэй хүний талд л байна

Sunday, December 2, 2012

12.01Дох-той тэмцэх дэлхий нийтийн өдөр


Дэлхийн Дох-той тэмцэх өдөртэй холбогдуулан ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ-ийн 1-р курсын оюутнуудад /ХҮТЭА1А, ХТИ1А, ХҮҮТ1А, ХМА1А, КПХ1А, ХСХС1А ЗБЗГУ1А/ Хан-Уулын МУЗН-ээс арга зүйч багш н.Жавхлан ирж ХДХВ-ын халдварын талаар 0940-1110 цагийн хооронд лекцийн 120 танхимд лекц тавьлаа. 

Wednesday, November 28, 2012

Технологийн Дээд Сургуулийн “Урлагийн Бага Наадам”-ын тайлан


  
  Технологийн Дээд Сургуулийн “Урлагийн Бага Наадам”  нь тус сургуулийн “Б” байрны Соёлын танхимд 2012.11.24-ны 1100 цагаас эхэлсэн. Тус наадамд: ХҮҮТ-1А
                                                                                                   ХТИ-1А
                                                                                                   КПХ-1А
                                                                                                   ХМА-2А
                                                                                                   ХҮТЭА-1А
                                                                                                   ХТИ-2Б ангиуд тус тус оролцсон.
Тус наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд: О.Жавзансүрэн /ХҮМ тэнхимийн багш/
                                                                      М.Ууганцэцэг/ Сургалт хариуцсан ажилтан/
                                                                      А.Баттуяа /ОХ-ны тэргүүн/ нар байсан.
Шүүгчдийн нийлбэр дүнгээр: ХҮҮТ-1А-232 оноо
                                                     ХТИ-1А-172 оноо
                                                     КПХ-1А-245 оноо
                                                     ХМА-2А-253 оноо
                                                    ХҮТЭА-1А-260 оноо
                                                    ХТИ-2Б-235 оноо авч
1-р байр: ХҮТЭА-1А
2-р байр: ХМА-2А
3-р байр: КПХ-1А
Шилдэг үзүүлбэр: ХҮТЭА1а ангийн оюутан Эрдэнэтуяа /Гоцлол дуу/ шалгарсан.
Урлагийн бага наадам 1500 цаг гэхэд ямар нэгэн асуудал, зөрчилгүй дууссан.

Friday, November 23, 2012

Гар бөмбөгийн тэмцээн

Батлав: Сургалтын менежер……………………………… /М.Ууганцэцэг/
      “Технологийн дээд сургууль” – ийн
“Гар бөмбөг ”тэмцээний
Удирдамж
1.   Уриа: Тэмцэл ялалт нь гагцхүү сэтгэлийн тэнхээтэй хүний талд л байна.
2. Зорилго: Оюутан залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлж, гар бөмбөгөөр хичээллэх сонирхолтой оюутан залуучуудыг дэмжин хүч чадал, ур чадварыг нь уралдуулан урамшуулахад оршино.
3. Зохион байгуулагч: “Технологийн дээд сургууль” – ийн Оюутны Холбоо
4. Хамрах хүрээ: Технологийн дээд сургуулийн нийт оюутнууд
5. Хаана: ТДС-ийн “Б” байрны спорт зааланд
6. Хэзээ: 2012 оны 12сарын 01 – нд 09 цагт эхэлнэ.
7. Шагнал:  “Шилжин явах цом” эрэгтэй багаа дагана.
8. Эрэгтэй баг
                    1 байр: Өргөмжлөл, Алтан Медаль, Мөнгөн шагнал
                     2 байр: Өргөмжлөл, Мөнгөн Медаль, Мөнгөн шагнал
                    3 байр: Өргөмжлөл, Хүрэл Медаль, Мөнгөн шагнал
9. Эмэгтэй баг
                    1 байр: Өргөмжлөл, Алтан Медаль, Мөнгөн шагнал
                    2 байр: Өргөмжлөл, Мөнгөн Медаль, Мөнгөн шагнал                                                          
                    3 байр: Өргөмжлөл, Хүрэл Медаль, Мөнгөн шагнал        
     10. Шилдэг тоглогч
                    Эрэгтэй: Өргөмжлөл, Мөнгөн шагнал
                    Эмэгтэй: Өргөмжлөл, Мөнгөн шагнал
 Техникийн зөвлөгөөн:  2012 .11 .29– ны 14.40 цагт  Оюутны холбооны № 118 тоот өрөөнд   явагдана.
    Жич:
  •  Оролцох багийн тооноос хамааран тоглолтын журмыг 2012.11.29 – нд гаргана.
  •  Багийн гишүүд бүгд өмсгөлтэй, өмсгөл бүр дугаартай байна.
  •  Багийн мэдүүлэг болон мандатны хураамжийг багийн ахлагч нар техникийн зөвлөгөөнөөс өмнө бүрдүүлсэн байх
  •   Зөрчил гаргасан ангийг шууд тоглолтоос гаргах арга хэмжээ авна.
 Удирдамж зохиосон :…………………….. ОХ – ны  Нарийн бичиг / Б.Болор-Эрдэнэ/

Monday, October 29, 2012

“ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ”-ийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тайлангийн зураг

 ХҮТЭА-3А ЭМЭГТЭЙ ХҮРЭЛ
 ХҮТЭА-1Б ЭРЭГТЭЙ ХҮРЭЛ
 ХҮТЭА-2А ЭМЭГТЭЙ МӨНГӨ
 ХМА-2А ЭРЭГТЭЙ МӨНГӨ
ШИЛДЭГ ТОГЛОГЧ Н.ДАВААСҮРЭН /ХТИ3А/
 ШИЛДЭГ ТОГЛОГЧ Ж.ЭГШИГЛЭНТ /ХҮТЭА1А/
 ХҮТЭА-1А ЭМЭГТЭЙ АЛТ
 ХҮҮТ-2Б ЭРЭГТЭЙ АЛТ, ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД

“ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ”-ийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тайлан


2012.10.27ны өдөр буюу бямба гарагт ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ”-ийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 0900-2100  цагийн хооронд “Говь ХХК”-ийн спорт зааланд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнийг нээж тус сургуулийн захирал доктор, профессор, гавъяат багш Б.Барамсай үг хэлсэн.
Тус тэмцээнийг шүүхээр Сагсан бөмбөгийн I зэрэгтэй, ОУ-н шүүгч Сундуйжавын Энхболд, Улсын шүүгч Алтанхуягийн Ододмид нар ирсэн.
Уг тэмцээнд:
Эрэгтэй: ХҮҮТ-1А, ХҮҮТ-2А, ХҮҮТ-3А, ХҮҮТ-2Б, ХҮТЭА-1А, ХҮТЭА-2А, ХҮТЭА-1Б, ХТИ-1А, ЗБЗГУ-1А, КПХ-1А, ХМА-1А, ХМА-2А, ХМА-2Б
Эмэгтэй: ХҮҮТ-1А, ХҮҮТ-2А , ХҮТЭА-1А, ХҮТЭА-2А, ХҮТЭА-1Б, ХТИ-1А, ХҮТЭА-3А ангиуд оролцсоноос
Эрэгтэй: Aлтан медаль, өргөмжлөл, шилжин явах цомын эзнээр ХҮҮТ-2Б
                Мөнгөн медаль, өргөмжлөлийн эзнээр ХМА-2А
                Хүрэл медаль, өргөмжлөлийн эзнээр ХҮТЭА-1Б
                Шилдэг тоглогчоор ХҮҮТ-3А /ХТИ3А/ ангийн оюутан Нямдаваагийн Даваасүрэн
Эмэгтэй: Aлтан медаль, өргөмжлөлийн эзнээр ХҮТЭА-1А
                Мөнгөн медаль, өргөмжлөлийн эзнээр ХҮТЭА-2А
                Хүрэл медаль, өргөмжлөлийн эзнээр ХҮТЭА-3А
                Шилдэг тоглогчоор ХҮТЭА-1А ангийн оюутан Жаргалсайханы Эгшиглэнт нар тодорлоо.


Тайлан гаргасан:....................../ОХ-ны нарийн бичиг Б.Болор-Эрдэнэ/

Monday, October 22, 2012

Урлагийн бага наадам


               Батлав: Сургалтын менежер……………………………… .Ууганцэцэг/

“Технологийн дээд сургууль” – ийн
“Урлагийн бага наадам”-ын
Удирдамж

  1. Уриа: Тэмцэл ялалт нь гагцхүү сэтгэлийн тэнхээтэй хүний талд л байна.
  2. Зорилго: Оюутан залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлж,  ур чадварыг нь уралдуулан урамшуулахад оршино.
  3. Зохион байгуулагч: “Технологийн дээд сургууль” – ийн Оюутны Холбоо
  4. Хамрах хүрээ: Технологийн дээд сургуулийн нийт оюутнууд
  5. Хаана: Технологийн Дээд Сургуулийн “Соёлын танхим”-д
  6. Хэзээ: 2012 оны 11 сарын 17 – ний 09 цагт эхэлнэ.
  7. Шагнал:
Ø  Анги хамт олноор нь:
                                        1. байр: Өргөмжлөл, , Мөнгөн шагнал
                                        2. байр: Өргөмжлөл, , Мөнгөн шагнал
                                        3. байр: Өргөмжлөл, , Мөнгөн шагнал
Ø  Шилдэг үзүүлбэр
                                        4.  Өргөмжлөл, ,  Мөнгөн шагнал

 Жич:
ü  Оролцох багууд 2012.11.16 өдөр гэхэд оюутны холбоонд мэдээллээ өгөх.
ü  Цаг баримтлах .
ü  Оролцох ангиуд хувийн бэлтгэлээ сайн хангасан байх.
ü  Ангиудын ирц, хувцаслалт, тайзны соёл, зохион байгуулалт зэргийг давхар дүгнэнэ.
ü  Хөтөлбөрийн агуулгыг хавсаргасан болно.



 Удирдамж зохиосон :…………………………….. ОХ – ны  Нарийн бичиг  / Б.Болор-Эрдэнэ /





                                 Урлагийн үзлэгийн хөтөлбөр

1.    Мэндчилгээ / Анги бүр өөрийн уриатай байх/
2. Гоцлол дуу                               
                              -Зохиолын дуу
                                  - Эстрад болон рок поп дуу
                                  - Гадаад дуу
                                  - R&B, Альтирнатив,Hip hop зэрэг бусад төрлөөр
3.    Язгуур урлаг
                        -Монгол үндэстний хөгжмийн зэмсэг
                                              /Морин хуур, Ятга, Ёочир, Лимбэ гэх мэт/
                                 -Олон улс үндэстний хөгжмийн зэмсэг
                                            /Гитар, Бөмбөр, Даралтат хөгжим гэх мэт/
-         Авиа эгшиг
      / Хөөмий, Исгэрээ, Beat box /
4.   Бүжиг
                           -Монгол үндэстний болон олон улс үндэстний бүжиг
                               -Хамтлаг болон чөлөөт бүжиг
                               -Цэнгээт болон латин америк бүжиг
5.   Гэрийн даалгавар  /Жүжигчилсэн тоглолт сэдэв чөлөөтэй/
6. Дуэт болон Хамтлаг дуу
                            -Зохиолын дуу
                                - Эстрад болон рок поп дуу
                                - Гадаад дуу
                                - R&B, Альтирнатив,Hip hop зэрэг бусад төрлөөр

Дээрх хөтөлбөрийн агуулга тус бүрийн төрлүүдээс сонголтоо хийн өрсөлдөж болно

Та бүхэнд амжилт хүсье

Оюутны холбоо
                                                                2012.10.22


Удирдамж зохиосон :…………………………….. ОХ – ны  Нарийн бичиг  / Б.Болор-Эрдэнэ /