1. Нийтлэг үндэслэл
Оюутан сурагчдын сурч боловсрох, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, урлаг спортоор хичээллэх, ахуй нөхцлөө сайжруулах, нийгмийн амьдралд идэвхитэй байр суурь эзлэх зэрэг аливаа үүсгэл санаачлагыг дэмжих чиглэлээр сурагчдын өөрөө удирдах ёсыг хөгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулахад бүхий л сурагчдын байгууллагыг Оюутны холбоо гэнэ.
Оюутны холбоо /цаашид ОХ гэх / нь ТДС – ийн сурагчдыг төлөөлсөн удирдах байгууллага мөн.
ОХ – ны бүрэлдэхүүнд мэргэжлийн боловсрол олгох сургалтанд суралцагчдыг төлөөлсөн “Сурагчдын зөвлөл” - ийн гишүүд, оюутнуудыг төлөөлсөн “Оюутны зөвлөл” – ийн гишүүд сонгогдон орж, холбооны өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
2. Оюутны холбооны зорилго
Сурагчдын нийтлэг язгуур эрх ашгийг хамгаалах, бие хөгжих нөхцлийг бүрдүүлэн ажиллах.
Оюутан сурагч өөрөө сурч боловсроход дэмжлэг үзүүлж, бүтээлч хамт олныг төлөвшүүлэх.
Багш суралцагчдын эвсэг харьцааг бүрдүүлж, сургуулиа хөгжүүлэх үйлсэд тэдний идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх.
Монголын Оюутны холбоо, Монголын Залуучуудын холбоо болон бусад байгууллагаас зохиож буй аливаа сургалт болон олон нийтийн ажилд оюутан, сурагчдыг хамруулан оролцуулах
3. Үйл ажиллагааны үндсэн зарчим
ОХ нь үйл ажиллагаандаа ардчилсан зарчмыг удирдлага болгож, оюутан сурагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалж, нас бие сэтгэхүйн онцлогийг харгалзан ажиллана.
Оюутан сурагчдын хоорондын харилцан мэдээлэл, санал, бодол солилцох, бүх талын бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулна.
МОХ, сурагчдын холбоодод албан ёсны гишүүн байж, гишүүнчилэлээрээ дамжуулан идэвхитэй үйл ажиллагаа явуулна.
ОХ нь Монгол Улсын Боловсролын багц хуулиуд, ТДС – ийн дүрэм, дотоод журам болон бусад холбогдох дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
4. Бүтэц зохион байгуулалт
Гишүүнчилэл
· ОХ – ны гишүүд сургуулийн нийт оюутан суралцагчид хамрагдана.
· ОХ нь хүндэт гишүүнтэй байж болно. Хүндэт гишүүн нь оюутан бус байж болно.
· Нийт гишүүдээс сонгогдсон 9 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчид ажиллана.
Хуралдаан
· Нийт гишүүдийн хуралдааныг хичээлийн жилд нэг удаа зохион байгуулна.
· Хуралдаанд нийт суралцагчидаас сонгогдон оролцох ба сургалтын албаны ажилтан, нийгмийн ажилтан, сургуулийн удирдлагаас оруулж болно.
· Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг ОХ – ны гүйцэтгэх албаны саналыг харгалзан, хуралдаан болохоос 14 - өөс доошгүй хоногийн өмнө нийт суралцагчидад танилцуулна.
· Хуралдаан нь суралцагчидтай холбоотой аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд дүрэмд өөрчлөлт оруулах, ОХ – ны дарга, тэргүүлэгчдийн тухай санал хүсэлт, цаашдын зорилт, бүтэц зохион байгуулалтын талаархи мэдээллийг хэлэлцэнэ.
· Хуралдаан нь бүх сонгогдсон төлөөлөгчдийн 2/3 – оос дээшгүй хувь нь ирсэн тохиолдолд хүчинтэй байна.
· Шаардлагтай тохиолдолд ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна.
Гүйцэтгэх алба
· ТДС – ийн нийт ангийн дарга нараас бүрдсэн гүйцэтгэх алба ОХ –ны тэргүүлэгчдийн дэргэд ажиллана.
· Гүйцэтгэх алба 2 долоо хоногт нэг удаа хуралдана.
· ОХ нь гүйцэтгэх албатай хамтран өргөтгөсөн хурадааныг хуралдуулна.
· Хуралдааныг гишүүдийн 2/3 – оос дээшгүй хувь нь ирсэн тохиолдолд хүчинтэй байна.
· Гүйцэтгэх албаны гишүүд нь ОХ – ны ажлын төлөвлөгөөтэй танилцаж, анги хамт олныхоо санал, хүсэлтийг уламжилж, оюутан сурагчдын дунд зохиогдох арга хэмжээнд анги курсээ уриалан идэвхитэй оролцуулна.
5. Эрх, Үүрэг, Хариуцлага
ОХ - ны тэргүүний эрх, үүрэг
· ОХ – ны тэргүүнийг тухайн ОХ – ны “дэд тэргүүн” – ээр ажиллаж буй оюутныг “Оюутны зөвлөл” - ийн нийт гишүүдийн хуралдаанаар хэлэлцэн сонгоно.
· ОХ – ны тэргүүн нь нийт оюутан сурагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалагчийн хувьд нам бус байна. Хэрэв намын гишүүн бол сонгуульт хугацаандаа намаасаа түтгэлзэнэ.
· ОХ – ны тэргүүн нь холбооны хурлаар дэвшүүлсэн асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
· ОХ – ны тэргүүнийг 2 хүртэл жилийн хугацаатайгаар сонгож, ажиллуулах ба үүрэгт ажлаа хангалттай хийж буй тохиолдолд дахин сонгож болно.
· ОХ – ны тэргүүн нь холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлнэ.
· ОХ – ны тэргүүн нь шинээр гишүүн элсүүлэх, чөлөөлөх тухай саналыг холбооны хуралдаанд оруулна.
· Цаг үеийн тулгамдсан асуудлаар тодорхой байр суурь баримтлан ажиллаж, бусад оюутны байгууллагуудад ОХ- г төлөөлөн ажиллана.
· ОХ – ны тэргүүн нь хүндэтгэх шалтгаан / төгсөх курс, ар гэрийн гачигдал гэх мэт / - аар болон өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдөх тохиолдолд үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө.
ОХ – ны тэргүүний хүлээх хариуцлага
· ОХ – ны тэргүүн нь шалтгаангүйгээр хурлыг орхиж, тарааж, хойшлуулсан болон хурлаар дэвшүүлсэн асуудлыг цаг тухайд нь шийдээгүй зэрэг идэвхигүй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд тэргүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүртэл хариуцлага хүлээлгэнэ.
“Оюутан сурагчдын зөвлөл” – ийн / цаашид ОСЗ гэх / тэргүүлэгч гишүүний эрх, үүрэг, хариуцлага
· ОСЗ – ийн удирдлагад сонгогдох, сонгох
· ОСЗ – ийн дарга, тэргүүлэгчдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах саналаа оруулах
· ОСЗ - өөс зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно.
· ОСЗ –ийн тэргүүлэгч гишүүдийг 2 хүртэлх жилийн хугацаатайгаар сонгон ажиллуулах ба үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэсэн тохиолдолд дахин сонгогдох эрхтэй.
· ОСЗ – ийн журмаар хүлээсэн үүргээ үл хүндэтгэх, зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхи санаачлагагүй, зүй бусын үлгэр дуурайлал үзүүлэх зэрэг тохиололд холбогдох хариуцлага хүлээлгэнэ.
ОХ – ны гишүүний эрх, үүрэг, хариуцлага
· ОХ – ны удирдлагад сонгогдох, сонгох
· ОХ – ны дарга, тэргүүлэгчдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах саналаа оруулах
· ОХ – оос зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно.
· ОХ – ны хураамжийг тогтоосон хугацаанд төлөх
6. Санхүүжилт
6.1 ОХ гадаад дотоодын байгууллага, иргэдээс оруулах хандиваар санхүүжиж болно.
7. Бусад зүйл
7.1 ОХ нь өөрийн бэлэгдэл, туг, хэвлэмэл хуудас, дуу, логотой байж болно.

No comments:
Post a Comment