Тэмцэл ялалт нь гагцхүү тэвчээртэй хүний талд л байна

Monday, October 8, 2012

“МАНЛАЙЛАГЧ ОЮУТАН” медаль олгох тухай


            Нийгэм, улс төр, эдийн засаг, спорт, соёл урлагийн болон бусад шинжлэх ухааны салбарт суралцах хугацаандаа бодит амжилт гарган, бусдыгаа манлайлсан оюутан, оюутны байгууллагын удирдлага, идэвхтэн гишүүдийг энэхүү медалиар шагнана.

 Болзол:
              Сургуулийн захиргааны тодорхойлолт /Оюутныг нийгмийн идэвх талаас нь үнэлсэн байна/
             Оюутны холбоо, оюутны зөвлөлийн тодорхойлолт /Оюутныг нийгмийн идэвх талаас нь үнэлсэн байна/
             Голч дүн 4-ээс дээш семестр 3.7 буюу түүнээс дээш голч дүнтэй суралцсан байх
 /дүнг суралцсан семестр тус бүрээр задалж ерөнхий голч оноог бодсон байна/.
             Шагналын хуулбар
             Товч анкет /1 хувь 3х4 хэмжээтэй цээж зураг/
             Бүтээлийн дээж /эрдэм шинжилгээ судалгааны ажил, илтгэл, эссе гэх мэт өөрийн манлайлах чиглэлийн материал хавсаргах/
ЖИЧ: Шагналд нэр дэвшигчийн материалыг ажлын 5 хоногийн өмнө Монголын Оюутны холбооны төв байранд ирүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас :  70111143
Шагналд нэр дэвшихийг хүссэн оюутнууд ОЮУТНЫ ХОЛБОО-нд хандана уу!!!

No comments:

Post a Comment